Энэ сан хэрхэн бүтсэн бэ? (эх сурвалж, анхааруулга)
- Мэргэжил: O*NET 31.0 (АНУ-ын Хөдөлмөрийн яам, 2026.08, CC BY 4.0). Ажлын үнэт зүйл O*NET 30.2-оос. «Ойролцоо» гэсэн мэргэжил O*NET-д яг байхгүй тул хамгийн ойрын мэргэжлийн өгөгдлийг ашигласан.
- ISCO-08: ОУХБ-ын Ажил мэргэжлийн олон улсын стандарт ангилал. O*NET-SOC 2019 → 2010 → SOC 2010 → ISCO-08 албан ёсны хувиргах хүснэгтээр (BLS) холбож, нэрээр нь шалгасан; 174 мэргэжлийг гараар зассан. ISCO нь 436 бүлгээр тодорхойлолт өгдөг тул нэг бүлэгт хэд хэдэн мэргэжил багтана. Монгол тайлбар нь ISCO-гийн тодорхойлолтын товч хураангуй (шууд орчуулга биш). Эх: ILO ISCO-08 Vol. 1; ESCO-ийн ISCO бүлгийн өгөгдөл.
- Дэлхийн шилдэг сургууль: QS World University Rankings 2027-ийн эхний 100 байрны 102 сургууль (тэнцсэн байр орсон). Гадаад оюутны шаардлага, 2027 оны элсэлтийн хугацааг албан сайтаас шалгасан (1–20: 2026.10.22, 22–100: 2026.10.24); олдоогүй мэдээллийг «албан хуудаснаас шалгах» гэж тэмдэглэсэн. Хөтөлбөрийг нэрээр нь манай 25 салбарт автоматаар холбосон (тойм); томоохон сургуулиудын магистрын хөтөлбөрийг чиглэлээр нь нэгтгэсэн тул бүрэн жагсаалтыг албан холбоосоор харна.
- Big5, Schwartz O*NET-д шууд байдаггүй. Work Styles болон Work Values-оос тооцоолсон тул хувь хүний тестийн үр дүнтэй шууд тэнцүүлэхгүй.
- Хөтөлбөр, босго: Боловсролын сайдын 2026.02.06-ны А/34 тушаал (коллежийн боловсрол 107 — тушаалд «дэд бакалавр», бакалавр 301). Улаанбаатарт хөтөлбөр бүр өөр босготой, орон нутагт бүгд 430. Шалгалт 1, 2-т жагсаасан хичээлүүдээс аль нэгийг өгсөн байх ёстой. Ур чадварын шалгалтыг (УЧШ) сургууль авна.
- Сургууль: «Дотоодын сургуулиуд» таб нь багийн хамтын сан. Эхний мэдээллийг ШУТИС, ХУИС, ДХИС, АШУҮИС, МУБИС, СЭЗИС-ийн албан сайтаас оруулсан. Зөвлөхүүд нэвтэрч сургууль, хөтөлбөр нэмж, засна; өөрчлөлт бүх хэрэглэгчид харагдана.
- Мэргэжил ↔ хөтөлбөр холбоос: хөтөлбөрийн индексийн эхний 4 оронг (ISCED-F) мэргэжлийн салбартай холбосон. Салбарын түвшний холбоо тул чиглүүлэх зорилготой.
- Хэвийх хандлага: O*NET өгөгдөл АНУ-ын ажлын байрнаас. Сонирхол ≠ чадвар; мэргэжил хүйс, нас, гарал үүслээс үл хамааран бүх хүнд нээлттэй. Босго хангах нь элсэх баталгаа биш.
ЭЕШ-ын оноогоо оруулна уу
Өгсөн хичээлийнхээ оноог (200–800) бичнэ. Өгөөгүй хичээлийг хоосон орхино. Жишээ оноо урьдчилан бөглөсөн.
Сургууль сонгоно уу
Зүүн талаас сургууль сонгоход хөтөлбөрүүд нь гарна.
Тэтгэлгийн тойм — 2027 оны элсэлт (засгийн газар, их сургууль, дотоод)
© 2026 Career Solutions of Mongolia (Карьер Сольюшн Монголия). Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сангийн сонголт, бүтэц, ангилал, монгол тайлбарыг зөвшөөрөлгүйгээр хуулах, дахин түгээх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно. Доорх эх сурвалжийн өгөгдөл өөрсдийн лицензтэй.
This page includes information from the O*NET 31.0 Database by the U.S. Department of Labor, Employment and Training Administration (USDOL/ETA). Used under the CC BY 4.0 license. O*NET® is a trademark of USDOL/ETA. Career Solutions of Mongolia has modified all or some of this information. USDOL/ETA has not approved, endorsed, or tested these modifications. Бусад эх сурвалж: ОУХБ ISCO-08, ESCO; Боловсролын сайдын А/34 тушаал; QS World University Rankings 2027; сургуулиудын албан сайт; тэтгэлгийн тойм (2026.10.28). Big5 ба үнэт зүйлийг тооцоолсон; босго хангах нь элсэх баталгаа биш.